Бадминтон таны эрүүл мэндэд

Дасгалын ач тус

Бадминтон болон түүнтэй адил спорт тоглоомууд нь хүний даралт багасгах, HDL хэмжээг ихэсгэх, LDL –ийн хэмжээг багасгах сайн талуудтай. (HDL, LDL see on the wikipedia) Мөн хөдөлгөөний дутагдлаас болж хүний бие дэх чихрийн хэмжээ ихсэх явдлаас сэргийлэхэд танд тусална.   Хэд хэдэн судалгаанаас үзэхэд өдөр бүр хийх 15 минутын дасгал нь амьсгал, биеийн мөн сэтгэл санааны сайн өөрчлөлтүүдийг хүнд өгдөг. Бадминтонтой адилхан спортын дасгалууд нь биеийн илүүдэл жинг хасах, өөртөө итгэх итгэлийг хүнд төрүүлдэг.

Бадминтоноор тогтмол хичээллэх

Спортын, зугаацах аль ч зорилгоор өдөр тутам бадминтоноор 30 минут хичээллэхэд таны зурхний хэмнэл сайжрах ба биеийн бодисын солилцоо сайн явагддаг. Эрүүл мэндийн ба фитнесс клубт хичээллэхийг 3 үеэс бүрдэх нэг бадминтон тоглоомоор тоглохоор орлуулбал аеробикийн бүрэн дасгалаар хичээллэсэн адил биеийн бүх булчинд дасгал болж чаддаг.  Булчингуудыг сайн ажиллуулж байх нь даавар гормоныг гадагшлуулж хүний биеийн гоо сайхныг хадгалахад тустай. Бадминтон тоглоход шаардагддаг гар хөлийн эрчимтэй хөдөлгөөнүүд нь илүүдэл жин багасгахад хийдэг дасгалын хөдөлгөөнүүдийг олон тоогоор давтан хийхтэй адилхан юм. Та бүхэн хаа нэгэн газар бадминтоны тамирчдыг тоглож байхыг харсан байх. Тэд дэндүү их булчин шөрмөс зангирсан бус, гоо гуалиг сайхан бие бялдартай харагддаг. Бадминтон байнга тоглох нь хүний биеийг уян хатан, гуалиг сайхан харагдуулах ба илүүдэл өөхийг хайлуулж, сэтгэл санааг өөдрөг сайхан болгоно. Хүн ер нь аливаа нэг спортын төрлөөр хичээллэснээр бие, сэтгэл санаа сайхан болдог.

Бадминтон хөгшрөлтийн эсрэг

Ялангуяа дундажаас дээш насныхан өнөөдөр бадминтоныг асар ихээр сонирхон талбайд чөлөөт цагаа өнгөрүүлэх боллоо. Урьд нь бадминтон нь зөвхөн тоглоом зугаа байсан бол өнөөдөр залуу насны хөдөлгөөнүүдээ сэргээснээр өвчний улмаас тохиолдох үхлийг 23 хувиар бууруулах ба наслалтыг 20 хувиар ихэсгэх бололцоотой юм. Хүн нас ахих тусам зарим нэг хөдөлгөөнүүдийг хийхгүй байсаар байгаад бараг мартан үе мөчний болон мэдрэлийн бусад төрлийн өвчин тусдаг. Тэгвэл бадминтон тоглосноор үе мөчний мартагдсан хөдөлгөөнүүд сэргэж танд асар хүч энергийг эргүүлэн авчирна.

Бадминтоны тоглоом нь зүрхний булчинг хүчтэй болгон бэхжүүлж байдаг сайн талтай. Бадминтон нь хүний зүрхний үйл ажиллагааг дэмжин, зүрхний булчингийн үйл ажиллагааг сайрууулдаг. Энэ нь зүрхний гэнэтийн шок, даралт ихдэх зэргээс урьдчилан сэргийлэх давуу талтай болно. Бадминтон түүнтэй адил спортын тоглоомууд нь даралт ихдэхээс сэргийлэх ба эмийн эмчилгээг багасгах сайн талтай.  Бадминтон буюу түүнтэй адилхан спортын төрлөөр тогтмол хичээллэх нь зарим төрлийн хорт хавдар үүсэх магадлалыг бууруулж өгдөг.