Клубийн журам

Энэ журам нь UB Shuttle club клубийн ажиллах хуваарь, баримтлах дэглэм, үйлчлүүлэгч, сурагч, дасгалжуулагч нарын эрх үүргийг тогтоосон үндсэн баримт бичиг болно.

Клубийн уриа:

Эрүүл биед саруул ухаан.

Эрхэмлэх зүйлс:

  • Эелдэг соёлтой үйлчилгээ
  • Чанартай сургалт
  • Эрүүл чийрэг бие бялдарыг бүгдэд

Зорилго:

  • Бадминтоны спортыг нийтэд сурталчлах
  • Бүх нийтийн биеийн тамирыг дэмжих
  • Бадминтоны мэргэжлийн тамирчид бэлтгэх

Ерөнхий зүйл

  1. UB Shuttle (UBSHUTTLE) клубийн ажиллах хуваарь, баримтлах дэглэм, үйлчлүүлэгч, дасгалжуулагч нарын эрх үүргийг энэхүү журмаар тогтоох ба клубийн үйл ажиллагаанд чанд дагаж мөрдөнө.
  2. Үйлчлүүлэгч гэдэг нь дасгалжуулагчийн хичээлд суулгүй зөвхөн зааварчилгааны дагуу тогтсон цагийн хуваариар чөлөөт тоглолт тоглож буй хүнийг хэлнэ.
  3. Сурагч гэдэг нь клубээс баталсан хөтөлбөр, дасгалжуулагчийн хичээл, зааварчилгааны дагуу бадминтоны спортыг суралцаж буй хүнийг хэлнэ.
  4. Дасгалжуулагч гэдэг нь батлагдсан хөтөлбөр, хичээлийн дагуу сурагч нарт хичээл явуулах, үйлчлүүлэгч нарт зааварчилгаа өгөх клубээс томилогдсон албан ёсны эрх бүхий хүнийг хэлнэ.

Үйлчлүүлэгчийн эрх үүрэг

  1. Клубийн хуваарийг судалсны дараа чөлөөтэй байгаа өөрийн сонгосон цагт үйлчлүүлэхээр шийдэн зохих төлбөрийг төлснөөр клубээр үйлчлүүлэх эрхтэй болно.
  2. Нэг удаа үйлчлүүлэх цаг – 2 цаг
  3. Өөрийн сонгосон цагт чөлөөтэй талбай, бадминтоны хэрэгслээр хангагдах эрхтэй. Тоглолтын үед дасгалжуулагчийн зүгээс өгсөн зааварчилгааны дагуу спортын хувцас сонгон өмсөх нь таны чөлөөтэй хөдөлгөөн, аюулгүй байдалд туслах болно.
  4. Дасгалжуулагчийн зүгээс бадминтоны талаар зааварчилгаа авах эрхтэй.
  5. Тоглолт эхлэхийн өмнө дасгалжуулагчийн өгсөн зааварчилгааны дагуу бие халаалтын дасгалыг заавал гүйцэтгэх үүрэгтэй.
  6. Бие халаалалтыг дутуу буюу огт хийхгүйгээс шалтгаалсан гэмтэл бэртлийг клуб хариуцахгүй болно.
  7. Хуваарийн дагуу үйлчлүүлэх боломжгүй болсон үед клубт заавал мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдээгүй тохиолдолд нөхөн цаг олгохгүй болно.
  8. Клубийн журмыг баримтлан үйлчлүүлэх, бадминтоны талбай, хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, эвдлэхийг хориглоно. Клубийн эд хөрөнгө хэрэгслийг гэмтээсэн тохиолдолд зохих төлбөрийг төлж клубийг хохиролгүй болгоно.

Сурагчийн эрх үүрэг

  1. Клубийн батлагдсан хичээлийн хуваарь, хөтөлбөртэй танилцсаны үндсэн дээр зохих төлбөрийг төлж, анхан шатны, дунд шатны, мэргэжлийн шатны курс хичээлүүдэд хамрагдах эрхтэй болно.
  2. Эхлэн суралцагч зөвхөн анхан шатны төвшингээс эхлэнэ. Өмнөх шатыг амжилттай дүүргэсэн үед дараагийн шатанд суралцаж болно.
  3. Хичээл нь зөвхөн клубийн дасгалжуулагчийн бүрэн удирдлага дор явагдана.
  4. Хичээл явуулах талбай, бадминтоны хэрэгслээр бүрэн хангагдах эрхтэй.
  5. Хичээл эхлэхийн өмнө дасгалжуулагчийн өгсөн зааварчилгааны дагуу бие халаалтын дасгалыг заавал гүйцэтгэх үүрэгтэй.
  6. Бие халаалтыг дутуу буюу огт хийхгүйгээс шалтгаалсан гэмтэл бэртлийг клуб хариуцахгүй болно.
  7. Клубийн журмыг баримтлан үйлчлүүлэх, бадминтоны талбай, хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, эвдлэхийг хориглоно. Клубийн эд хөрөнгө хэрэгслийг гэмтээсэн тохиолдолд зохих төлбөрийг төлж клубийг хохиролгүй болгоно.
  8. Амжилттай суралцаж буй сурагчийг клубийн нэр дээр тэмцээн уралдаанд оролцуулж болно.

Дасгалжуулагчийн эрх үүрэг

  1. Дасгалжуулагч нь зохих эрх бүрдсэн үйлчлүүлэгч нарт хуваарийн дагуу чөлөөт тоглолт хийх бололцоог бүрдүүлж өгнө.
  2. Бадминтоны хэрэгслийн үйлчлүүлэгч, сурагч нарт хуваарийн дагуу тараан, буцааж, шалгаж авах үүрэгтэй.
  3. Үйлчлүүлэгч нарт зааварчилгаа өгөх үүрэгтэй.
  4. Батлагдсан хөтөлбөр хуваарийн дагуу сурагч нарт хичээлийг явуулах, хүн бүрд тулж ажиллах үүрэгтэй.
  5. Дасгалжуулагч нь клубийн нэр хүндийг байнга дээдлэн, ёс бус байдлаар үйлчүүлэгч сурагч нартай харьцахыг цээрлэх үүрэгтэй.
  6. Клубийн зорилго, уриа, эрхэмлэх зүйлсийг баримтлан ажиллана.
  7. Дасгалжуулагчийн зүй ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзсан үйлчлүүлэгч, сурагчийн талаар клубийн удирдлагад гомдол гаргах эрхтэй.