ТАНИЛЦУУЛГА


     

Улаанбаатар Шаттл клуб-ын нийт  гишүүд, тамирчид болон цаашид бадминтоны спортоор хичээллэх гэж байгаа, сонирхож байгаа сонирхогчиддоо энэ өдрийн мэнд хүргэе.

           Манай Улаанбаатар Шаттл клуб 2015 оноос хойш үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа бөгөөд бадминтоны спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сонирхчдын түвшний тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон зорилготой нэгдэл юм. Одоогийн байдлаар 40 гаруй сонирхогчийн түвшний тамирчдыг тогтмол бэлтгэж байгаа бөгөөд энэхүү спортыг сонирхож, хичээллэж эхлэх гэж байгаа хүн бүхэнд манай үүд хаалга нээлттэй байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

2019 онд манай клубын хувьд олон олон амжилт, эерэг шинэ өөрчлөлтүүдийг авчирсан үр өгөөжтэй жил байсан бөгөөд ирж буй 2020 ондоо бүх тамирчидад илүү их амжилтыг авчирсан, аз хийморьтой жил байх болтугай гэж ерөөе.

                  БИЕИЙН ТАМИР МАНДТУГАЙ