Клубын гишүүдын танилцуулга

Улаанбаатар Шатлл клубын дасгалжуулагч Т.Ууганбаяр

Тэрбиш овогтой Ууганбаяр нь Улаанбаатар шатлл клубын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд одоогоор тус клубын дасгалжуулагч юм. Тэрээр 2018 онд бадминтоны спортын мастер цолыг авсан ба түүний туршлагаас дурдахад:

-2007-2011 онд Орхон аймгийн БТСХороонд Бадминтоны дасгалжуулагч

-2007, 2009, 2016 онуудад Шатлл тайм Бадминтоны дасгалжуулагчийн сургалтад,

-2016,2018 онуудад Япон улсад ОУ-ын шүүгчийн сургалтад,

-2017 онд Лаос улсад дасгалжуулагчийн түвшин ахисан сургалтад,

-2018 онд МБХ-ы төвийн бүс хариуцсан дасгалжуулагч

-2017 онд Азийн бадминтоны холбооноос зохион байгуулсан Level 1 дасгалжуулагчийн сургалтад тус тус оролцож дасгалжуулагчийн эрхээ авсан байна.

Клубын гишүүдийн амжилтаас:

Б.Батхишиг

Б.Батхишиг

Бат-Очир овогтой Батхишиг нь 2005 оноос хойш тус спортоор хичээллэсэн бөгөөд манай клубын ууган гишүүдийн нэг юм. Тэрээр 2013 онд бадминтоны спортын 1 дүгээр зэрэг цолыг хүртсэн бөгөөд түүний амжилтаас дурдахад:

-2009 онд Erdenet open нээллтэй тэмцээнд ганцаарчилсан төрлөөр 2, хосын төрлөөр 2-р байр

-UB open 2009 болон 2010 тэмцээнд эрэгтэй хосын төрлөөр 3-р байр,

-2011 онд Erdenet open нээлттэй тэмцээнд багаараа 3-р байр, 2016 онд 2-р байр, 2018 онд 1-р байр

-2016 онд УАШ тэмцээнд ганцаарчилсан төрлөөр 3-р байр, 2018 онд эрэгтэй хосын төрөлд 2-р байр, 2019 онд холимог хосын төрөлд 2-р байр, эрэгтэй хосын төрөлд 1-р байр тус тус эзэлжээ.

Э.Ганзориг

Энхжаргал овогтой Ганзориг нь 2008 оноос хойш хичээллэж байгаа бөгөөд бадминтоны спортын 2 дугаар зэрэгтэй. Түүний амжилтаас дурдвал: 

2017 оны УАШ тэмцээний эрэгтэй хосын төрөлд 2-р байр

-2019 оны УАШ тэмцээний эрэгтэй хосын төрөлд 3-р байр 

Ганбаатар овогтой Мягмарцэрэн нь тус клубт 2017 оноос хойш тасралтгүй хичээллэж байгаа бөгөөд дараах амжилтыг гаргасан байна. Үүнд:

-2018 оны НАШ тэмцээний ганцаарчилсан төрлөөр 2, холимог хосын төрлөөр 2-р байр

-2019 оны ӨАШ эмэгтэй хосын төрлөөр шигшээ 8-д, ганцаарчилсан төрлөөр шигшээ 16-д

-2019 оны НХУАШ тэмцээнд ганцаарчилсан төрлөөр шигшээ 16-д,

-2019 оны Хүүхдийн их наадмын бадминтоны тэмцээнд холимог хосын төрөлд шөвгийн 4-т

-2019 оны ОУ-ын аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй хосын төрөлд амжилттай оролцсон

 

Б.Намхайдорж

Батцэнгэл овогтой Намхайдорж нь 2010 оноос хойш тус спортоор хичээллэж байгаа бөгөөд спортын 3-р зэрэгтэй.  Түүний амжилтаас дурдахад:

-2019 оны УАШ тэмцээний холимог хосын төрөлд 3, эрэгтэй хосын төрөлд 3-р байр

-2020 оны Дорнод аймгийн АШТ-ий эрэгтэй хосын төрөлд 3-р байр, ганцаарчилсан төрөлд 3-р байр тус тус эзэлжээ.