Тоглох дүрэм

  • Тоглогч: Бадминтон тоглож буй хүн. Player: Any person playing Badminton.
  • Тэмцээн: Нэг болон хоёр тоглогчоос бүрдсэн эсрэг талуудын бадминтоны тоглолт Match: The basic contest in Badminton between opposing sides each of one or two players.
  • Ганцаарчилсан: Тус бүр нэг тоглогчоос бүрдсэн эсрэг талуудын тоглолт Singles: A match where there is one player on each of the opposing sides.
  • Хос: Тус бүр хоёр тоглогчоос бүрдсэн эсрэг багуудын тоглолт. Doubles: A match where there are two players on each of the opposing sides.
  • Давуулагч тал: Давуулалт үйлдэх эрх бүхий тал. Serving side: The side having the right to serve.
  • Давуулагч талын эсрэг тал. Receiving side: The side opposing the serving side.
  • Ралли: Өдөн бөмбөг зогсох хүртэлх давуулалтаар эхэлсэн нэг буюу түүнээс олон харилцан цохилт Rally: A sequence of one or more strokes starting with the service, until the shuttle ceases to be in play.
  • Цохилт: Тоглогчийн цохиурын урагш чиглэсэн довтлох хөдөлгөөн. Stroke: A forward movement of the player’s racket.

Талбай ба түүний хэрэглэл

 

  1. Талбайн 40 мм өргөн бүхий зураасаар тэмдэглэгдсэн тэгш өнцөгт байна. Диаграм -д үзүүлэв.
  2. Талбайг тэмдэглэсэн зураас нь хялбар ялгагдах цагаан эсвэл шар өнгөтэй байна.
  3. Бүх шугамнууд нь тодорхойлж буй талбайн хэсэгт тооцогдоно.
  4. Багана нь талбайн төвшингээс 1.55 метр өндөртэй байх ба торыг энэ дүрмийн 1.10  д заасны дагуу татсаны дараа босоо байдлаа алдахгүй байна.
  5. Багананууд нь Диаграм –д үзүүлсэн шугмын хоёр талд байрлах ба ганцаарчилсан болон хос тоглолтын ялгаа байхгүй.
  6. Тор нь бараан өнгөөр хийгдэх ба торлосон хэмжээ хамгийн багадаа 15 мм хамгийн ихдээ 20 мм байна.
  7. Торны өндөр 760 мм, өргөн нь 6.1 м байна.
  8. Торны ирмэг нь 75 мм өргөнтэй цагаан өнгийн эмжээртэй байна. Эмжээрээр нь татлага тросс болон олс гүйх боломжтой байна.
  9. Олс, тросс нь тэгш татагдан багананд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байна.
  10. Торны өндөр нь талбайн гадаргаас төв хэсэгтээ 1.524 м, хоёр зах хэсэгтээ 1.55 м өндөртэй байна.
  11. Торны төгсгөл, баганы хооронд зай байж болохгүй. Шаардлагатай тохиолдолд торны өндрийн хэмжээгээр багананд сайтар бэхлэгдсэн байна.

Өдөн бөмбөг Feathered Shuttle

Өдөн бөмбөгийг байгалийн гаралтай болон синтетик материалаар хийж болно. Ямар материалаар хийснээс үл хамааран нисэлтийн үзүүлэлт нь нимгэн арьсаар бүрхсэн үйсэн толгой бүхий жинхэнэ өдөөр хийсэн бөмбөгтэй адил байна.

  1. Өдөн бөмбөг нь толгойд бэхэлсэн 16 ширхэг өдтэй байна.
  2. Өднүүдийн урт нь толгойн үзүүрээс өдний төгсгөл хүртэл 62 мм ээс 70 мм ийн хооронд байна.
  3. Өднүүдийн төгсгөл үзүүрүүд нь 58 мм ээс 68 мм ийн дугуй үүсгэхээр бэхлэгдсэн байна.
  4. Өднүүдийг хооронд нь утсаар буюу бусад тохиромжтой материалаар чанга бэхэлсэн байна.
  5. Толгой хэсэг нь бөөрөнхий байх ба 25 мм ээс 28 мм-ийн диаметр хэмжээтэй байна.
  6. Өдөн бөмбөгний жин 4.74 ээс 5.50 грамм жинтэй байна.

Өдөн бус бөмбөг Non-Feathered Shuttle

  1. Зах хормой, хэв маяг нь жинхэнэ өдийг орлохуйц синтетик материалаар хийгдсэн байна.
  2. Толгой хэсгийг 1.5 –д тодорхойлсон дагуу хийгдэнэ.
  3. Хэмжээ, жин нь дээрх заалтуудад тодорхойлсон үзүүлэлттэй байна. Гэвч синтетик материалын өөрийн шинж чанараас шалтгаалан жинхэнэ өдний үзүүлэлтээс 10 хувиар зөрөхийг зөвшөөрнө.
  4. Газар нутгийн агаар мандал, далайн төвшинээс дээших өндөр, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан бөмбөгний ерөнхий дизайн, хурд, нисэлтэнд өөрчлөлт оруулалгүйгээр дээрх тодорхойлолтуудад гишүүд холбоодын зөвшөөрлөөр сайжруулалт хийж болно.

Цохиур RACKET

Цохиурын хүрээ нь 680 мм ээс нийт урттай 230 мм өргөнтэй байна. Диаграм С-д үзүүлсэн дагуу дүрмийн 4.1.1 ээс 4.1.5 –д заасан үндсэн хэсгүүдээс цохиур нь бүрдэнэ.

  1. Бариул бол тоглогчийн барихад зориулагдсан цохиурын хэсэг юм.
  2. Утсаар сүлжсэн талбай нь өдөн бөмбөгийг цохиход зориулагдсан цохиурын хэсэг юм.
  3. Толгой хэсэг нь утсаар сүлжсэн талбайн бэхлэгч хүрээний зориулалттай.
  4. Гол нь бариул, толгой хэсгүүдийг хооронд нь холбогч хэсэг юм.
  5. Хоолой нь голыг толгой хэсэгтэй холбоно.

Диаграм С

Онооны систем

  • Тоглолт нь 3 үеийн турш үргэлжлэх ба нэг үе нь 21 оноогоор тоглогдоно.
  • Харилцан давуулалтын үед алдсан буюу алдаа гаргасан тал нь оноо алдана.
  • Хоёр тал адилхан 20 оноо авсан үед 2 оноогоор илүү гарсан нь хожино.
  • Тоглолтын дүнд хоёр тал адилхан 29 оноотой тохиолдолд аль 30 оноо түрүүлж хүрсэн нь хожлыг авна. Хожсон тал дараагийн үед эхэлж давуулна.
  • Завсарлага ба сүүлийн үед талбай солих
  • Тоглолтын оноо 11 хүрсэн үед тоглогчид 60 секундын завсарлага авах эрхтэй.
  • Тоглолтын үеийн хооронд 2 минутын завсарлага авна.
  • Сүүлийн буюу 3 дугаар үеийн тоглолтонд тоглолтын оноо 11 хүрсэн тохиолдолд талбайгаа солино.

Ганцаарчилсан тоглолт

Тоглолтын эхэнд (0-0) ба давуулагчийн оноо тэгш тоонд хүрсэн үед баруун гар талын давуулалтын талбайгаас давуулалтыг гүйцэтгэнэ. Давуулагчийн оноо сондгой тоонд хүрсэн үед зүүн гар талын давуулалтын талбайгаас гүйцэтгэнэ. Харилцан давуулалтанд давуулагч тал нь оноо авбал давуулалтын талбайгаа солин давуулалтыг гүйцэтгэнэ.

Хэрвээ хүлээн авагч тал оноо авбал давуулалтыг гүйцэтгэх эрхтэй болох ба оноо тэгш ба сондгойгоос хамааран давуулалтыг зохих талбайгаас гүйцэтгэнэ.
Энэ нь давуулах талбайгаа оноо тэгш сондгой байхаас хамааран тоглоно гэсэн үг юм.

Давуулалтын талбайг зөвхөн оноо авсан тохиолдолд солих ба бусад тохиолдолд урьд нь аль талаас давуулж байсан тэр талаас давуулалт хийгдэнэ.

Хос тоглолт

  • A&B, C&D хосуудын хооронд.
  • A&B тал нь цодож давуулах эрх авсан.
  • A тоглогч нь C тоглогч руу давуулалт гүйцэтгэнэ.
  • A нь эхний давуулагч С нь эхний хүлээн авагч.