“Сокол 2020” Бадминтон Сонирхогчдын УАШТэмцээн амжилттай болж, шилжин явах цомыг үүрд хадгалахаар боллоо.
“Сокол 2020” Бадминтон Сонирхогчдын IX удаагийн УАШТэмцээн 2020 оны 09 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Эрдэнэт хотын Хангарьд спорт пласт амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 207 тамирчид оролцсноор “UB shuttle” клубээс 30 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин -30, -40, -50, +50 насанд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй, холимог хосын ангилалуудад оролцлоо. Тэмцээний нийлбэр дүнгээр тус клуб нь 6 алт, 2 мөнгө, 3 хүрэл медал хүртэж, шилжин явах цомыг 3 жил дарааллан авч, үүрд хадгалахаар боллоо. Нийт оролцсон болон амжилт гаргасан баг, тамирчид, тэдгээрийг дасгалжуулсан дасгуулагч багш нар, тамирчдын ар гэрийнхэн, Улаанбаатар Төмөр Зам ХНН болон энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулсан “Сокол” компани, Монголын Бадминтон Сонирхогчдын холбоо, Эрдэнэт аймгийн Бадминтон сонирхогчдын холбоо болон бусад бүх хүмүүстээ баярласан талархснаа илэрхийлье.
- +30 насны эмэгтэй хосын төрөлд Т.Халиун, Д.Цогзолмаа нар гутгаар байр, хүрэл медал
- +30 насны эмэгтэй ганцаарчилсан төрөлд Т.Халиунаа тэргүүн байр алтан медал, О.Баттунгалаг дэд байр мөнгөн медал
- 18-29 насны эмэгтэй хосын төрөлд З.Рэнцэнханд, Г.Анхчимэг нар тэргүүн байр алтан медал, А.Гантиг, Б.Эрдэнэцэцэг нар гутгаар байр хүрэл медал
- Бадминтоны спортыг хөгжүүлэх ажилд хувь нэмрээ оруулж буй эрхмүүдэд талархал илэрхийлэв.
- Баг, тамирчдын дасгалжуулагч нарт талархал илэрхийлэв.
- Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байр, шилжин явах цомын эзэн, Дасгалжуулагч Т.Ууганбаяр
- +40 насны эмэгтэй хосын төрөлд П.Баярмаа, Л.Нэргүй нар тэргүүн байр, алтан медал
- +50 насны эрэгтэй ганцаарчилсан төрөлд С.Төмөрчөдөр тэргүүн байр, алтан медал
- +40 насны эмэгтэй ганцаарчилсан төрөлд П.Баярмаа тэргүүн байр, алтан медал
- +40 Насны эрэгтэй хосын төрөлд Д.Түвшинтөр, Б.Ганзориг нар тэргүүн байр, алтан медал
- +50 насны холимог хосын төрөлд С.Төмөрчөдөр, Б.Баасанням нар дэд байр, мөнгөн медал
- +30 насны холимог хосын төрөлд А.Мөнхболд, Э.Золжаргал нар гутгаар байр, хүрэл медал
- +40 насны эмэгтэй ганцаарчилсан төрөлд П.Баярмаа тэргүүн байр, алтан медал
- UB shuttle club